10.03

Хилийн боомтууд маргаашнаас ажиллана

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд БНХАУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан энэ сарын 1-нээс амарсан.
Хилийн боомтууд гурван өдөр амрах бөгөөд маргаашнаас цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.