Төрөө гэртээ бөөн бичиг цаас чирч иржээ. Тэрбээр даргадаа улирал тутам гаргаж өгдөг тайлан мэдээ тооцоогоо гаргаж өгөөгүй байсан болохоор өнөөдөр гэртээ суун дуусгахаар хэрэгтэй материалуудаа авч ирсэн нь энэ ажээ. Эхнэр нь нөхрийнхөө хоол цайг дөхүүлэн өмнөх ширээн дээр нь тавьж өгөөд өөртөө цай аягалан хажууд нь суун элдвийг асууж намуухан ярилцана. Түүний эхнэрийг Уянга гэдэг. Өөртэй нь адилхан нягтлан бодогч мэргэжилтэй ч бие давхар, төрөх дөхөөд ажлаасаа түр чөлөөлөгдөн ирээдүйн бяцхан Төрөөг хүлээх зуур эр нөхрөө халамжлан хоолыг нь бэлдэн гэртээ суух болоод байгаа. Төрөө дотооддоо боловсрол эзэмшсэн агаад одоо нэгэн хувийн томоохон компанид тооцооны ня-бо хийдэг жирийн л сэхээтэн залуу.
Тэд амьдрал хэмээгч асар том далайд өөрийн гэсэн хөлөг онгоцоо тавиад удаагүй учир хайраар бялхаж бүх зүйл тайван амгалан аж. Хооллож дуусчихаад эхнэртээ туслан аяга тавгаа өөрөө угаан тосгуурт байсан хоолны савыг цэвэрлэн гараа арчиж, нүд салгахгүй харж зогсох хонгорхон эхнэрийнхээ уруул дээр зөөлөн үнсэв. Гэтэл залуу биеийн сэрэл хоромхон зуур асаж түүнийгээ хязгааргүй хүсэн тачаадахад өмдөн доторх эрхтэн нь цочин сэрээд хатууран чангарч юу ч хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Төрөө алхам ухарч хайртыгаа инээмсэглэн байж сайтар ажиглахад эхнэрийнх нь нимгэн цайвар царай сэвхдэн ядарсан байдалтай харагдавч өөрийг нь харж байгаа харц аз жаргалаар дүүрэн гэрэлтэх аж. Нүд гүйлгэн арай доошлуулан харвал мэдэгдэм бүдүүрч гэдэс нь улам томроод гэрийн нимгэн хувцасны цаанаас эгдүүтэй бондойх нь өхөөрдмөөр. Гэлээ ч одоо түүнтэй хүслээ ханатал цэнгэж хорвоогийн жаргалыг эдлэх тухай бодолтгүй болжээ. Төрөө хөнгөн гуниг тээн эхнэрээ дахин нэг үнсчихээд том өрөөндөө орж компьютерийн ард ажлаа хийхээр тухлан суув.
Сурсан зангаараа мессэнжэрт холбогдон хэн хэн байгааг хурдхан харчихаад хуудсаа солин ажлаа эхэлжээ. Уянгаа энэ үед хэн нэгэнтэй утсаар ярьж байгаа бололтой байснаа нөхрийнхөө араас зөөлөн зөөлөн гишгэлэн орж ирээд:
-Маргааш дүү амарна гэнэ. Бид хоёр хамтдаа Дархан явж ээжийг эргэнгээ тэнд хэд хоночихоод ирдэг юм бил үү гээд Төрөөгийн нүүр өөд харахад урьд нь энэ тухай ярилцаж байсан болохоор эхнэрээ төрөхөөс өмнө төрсөн гэртээ очиж хэд хоног сайн амарч биеэ тэнхрүүлээд ирэхийг зөвлөн явахыг нь зөвшөөрөв. Түүний ажил маш их байсан ч тэртэй тэргүй шөнөжин суух нь тодорхой тул яарсан ч үгүй. Уянгаа түүний хажууд хэсэг суун зурагт үзэж байснаа буйдан дээр унтчихжээ. Төрөө эхнэрээ аяархан үнсэн таалж сэрээгээд оронд нь оруулж хажууд нь тэсэлгүй хэсэг хэвтээд өдөржин дэлгэц ширтэн аргаж алжаасан нүдээ анин хэсэг амраан нозоорон хүндэрч байсан биеэ хүчлэн өндийлөө. Том өрөөндөө буцаж ирэн салхивчаа нээгээд нэг тамхи сугалан авч амандаа зуугаад зөөлөн сандлын түшлэгээс татан дахин ажлаа барив. Тэгтэл дэлгэцэн дээр нь жижигхэн цонх бий болж:
-Сайн уу? Шөнийн мэнд гэх цовоо үгс дурайн гарч ирэв. Харвал хааяа мессэнжэрт тааралддаг ч гэгээн дүрийг нь хэзээ ч харж байгаагүй эмэгтэйгээс бичсэн байлаа. Төрөө үнсээ шилэн саванд унаган нойроо хоромхон зуур таягдан хаяад: