10.04

Кавай Ленард Данканыг санагалзав


"Сан Антонио Спөрс" багийн довтлогч Кавай Ленард зодог тайлсан багийнхаа анд Тим Данканыг үгүйлэн санаж байгаагаа ярьсан байна.
"Данканы хүн чанар, зан араншин, бэлтгэлийн үеэр биднийг хөгжөөдөг хошигнол зэргийг нь би тун ихээр үгүйлж байна" хэмээн Ленард өгүүлжээ.