10.04

Хэрлэн гол Хятадын эзэмшил үү, Монголын эзэмшил үү

Өөр орны нутаг дэвсгэрт харьяалагддаг ч хил дамнан урсдаг голын гольдрилыг өөрчилсөн хэрэг шуугиан тарьж байна. Үүний харгайгаар Алс Дорноддоо хамгийн томд тооцогддог Ханка нуурын экосистемд аюултай нөхцөл байдал үүсчээ. БНХАУ-аас орж ирдэг Сунгачи голын гольдрил өөрчлөгдөж, нуурт цутгах болсноор ойр хавийн хуурай газар усанд автаж, эсрэгээр устай байсан газар хатаж эхэлсэн байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн Юрий Журавлев энэ хэргийн гол буруутнаар БНХАУ-ыг нэрлэжээ. Тэрбээр “Сунгачи гол өмнө нь Лесозаводскын хойд хэсгээр урсдаг байсан бол одоо Приханкайн талаар урсч Ханка нуурт цутгаж байна. Ханка нуурын ус хальж ойр орчныхоо газрыг усанд автууллаа. Нуурын ойоролцоох авто зам дэд бүтэц сүйдэж байна. Энэ бүхэн БНХАУ-ын хийсэн ямар нэг буруу ажиллагаанаас болсон нь тодорхой. Тиймээс хоёр улс хамтарсан ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна” хэмээн өгүүлжээ.

Ханка нуур нь 4000 км2 талбайтай Алс Дорноддоо хамгийн том тооцогддог нуур юм байна. Мөн улаан номд орсон ховор загас амьдардаг аж.  

Энэхүү хэрэг явдал нь Монгол Улсад ч хамаарч мэдэх агуулгатай юм.

Учир юу гэвэл, Монголын нутгаар урсдаг Хэрлэн гол нь Сунгачи голын нэгэн адил хоёр улсын хилийг дамнан урсдаг. Тиймд аль нэг улсын зөвшөөрөлгүйгээр голын гольдрилыг өөрчиллөө гэхэд нөгөө улс нь эсэргүүцэн заргалдах нөхцөл байдал бий болжээ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хил дамнан урсдаг гол мөрөн чухам хэнийх нь эзэмшилд хамаатах вэ гэсэн маргаан дээрх хэрэг явдлаас хойш улам эрчимжиж иржээ. 

Д.Ирээдүй

Breakingnews.mn