Цахим ертөнцөд “амьд барби” нэрээр танигдсан Украины мисс, Валерия Лукьянова Улаанбаатарт ирлээ. Тэрбээр Монголд зохион байгуулагдаж буй "Face of beauty international 2016" тэмцээний шүүгчээр уригдсан юм. Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. 31 настай. 2007 онд Украины миссээр тодорсон аж. Дашрамд дурдахад, түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд өөрийнх нь ярьснаар 47 кг хүрэхээрээ хурдан турах талаар боддог гэнэ шүү.