10.06

Ерөнхийлөгч өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс санаачлан “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтыг өнөөдөр 11,00 цагаас зохион байгуулах гэж байна. 

МСНЭ-ээс жилд нэгээс хоёр удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сэтгүүлчидтэй уулзуулж, тухайн цаг үеийн асуудлуудаар ярилцуулж байх саналыг өмнө нь тавьж байсан юм. 
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү саналыг хүлээн авч, маргааш сэтгүүлчидтэй хийх эхний уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн сонирхол татсан олон асуултад хариулт өгөх юм байна.