Д.Нацагдоржийн нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойн баяр ирэх арваннэгдүгээр сард тохиож байгаа.
Тиймээс тус театрын уран бүтээлчид Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, УДЭТ-ын 85 жилийн ойд зориулан их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сарын 4-нд тайзнаа тоглохоор болсон билээ. Энэхүү “Жаргаагүй нар” хэмээх шинэ уран бүтээлийн зохиолчоор Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин нар ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл шинэ уран бүтээлийн дүрийн шалгаруулалт дуусч, Их зохиолч Д.Нацагдоржийн дүрд залуу жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Д.Пагмадуламын дүрд Н.Баярмаа нар тоглохоор болжээ.
Мөн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн дүрүүдэд Намдагт А.Чингүн, Нинад Б.Одгэрэл, байцаагч Г.Алтангэрэл, Цэвээнд Д.Баттөмөр, Хүн-Зөнд Э.Идэрболд, Галинад Г.Номуун, Хоролмаад Б.Одончимэг, Цагдорд Б.Золжаргал, харгалзагч Р.Адъяабаатар, Борчулуунд Б.Золзаяа, Лэгцэгдоржид О.Итгэл, Содовт Ц.Төгсбилэгт, Үжийжаад Ц.Жаргалсайхан, Пунцагт О.Дөлгөөн, Юндэнд Г.Ганбат, Нансалмаад Ц.Аззаяа, Людмилад Ц.Асардарь нар тоглоно.