10.07

Орон нутгийн сонгуулийн АГУУЛГА иймэрхүү

Улс орны хөгжлийн үндэс гэж ярьдаг боловч улс орны хөгжлөөс гадуур явж байгаа орон нутгийн буюу сум, дүүргийн иргэдийн хурлыг сонгох сонгууль энэ сарын 19-нд болох гэж байна. 
Жилийн дөрвөн улиралд биш бүүр дөрвөн жилийн туршид намайг тоох болов уу? хэмээн өөдөө харж горьдож суусан сум, дүүрэгтээ амьдардаг эгэл төлөөлөгчдийн нар гарж, "од" болдог улирал эхлээд байна. 
Хэдий хугацаанд мартагдан орхигдсон бүх гомдлоо мартчихаад л намынхаа төлөө хэмээх чин сэтгэлээр өөрийн боломжийн хэмжээнд сурталчилгаагаа хийж яваа эгэл ард голдуу нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлддөг эрхмүүдээс хамаагүй амьдралд ойр санагдаж байгаа нь сайшаалтай юм. 
Уг нь Монгол улс ардчилсан нийгмийг сонгосноор иргэд төлөөллөөрөө болон шууд хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй болсон. Гэвч энийгээ тэр бүр сайн мэддэггүй, мэдүүлэхийг ч хүсдэггүй байх. Харин авууштай нь энэ жил МҮОНТВ-ээр хэд хэдэн сонгогчийн боловсролд зориулсан нэвтрүүлэг, шторк цацагдаж байгааг магтахаас өөр аргагүй. 
Зиа тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний дарга нь уг нь орон нутгийнхаа хамгийн том этгээдүүд мөн АВЧ ачир дээрээ ЗАСАГ ДАРГА гэдэг хүнийхээ хаана яваагаа ойлгоход бэрх байдаг. Нэгэнт л ИТХ-аар төсөв, төлөвлөгөө нь батлагдчихвал засаг дарга маань өөрийн тоглолтоо хийж эхлэнэ. Нэгэнт л тэр жалганд амьдарч байгаа тул өнөөх ИТХ-ын гишүүд маань ч түүндээ захирагдахаас өөр аргагүй. Хааяа нэг тийм төсвийг нь ингэж хянаж үзэхгүй яав, ийм төлөвлөгөөг нь ингэж нягтлахгүй яав хэмээх бодол тээсээр алхана. 
Орон нутгийн төсвийн зарцуулалт, төлөвлөгөө болон бусад нэн чухал асуудлуудыг хэрхэн захиран зарцуулахыг батладаг /Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсөв нилээдгүй ихсэж дотооддоо захиран зарцуулах боломж илт сайжирсныг магтууштай/ ийм мундаг эрх мэдлийг олгох сонгуулийн сурталчилгаанд гурван том нам ямархуу таакчиктай орж байгааг ажиглав. 
МАН: Итгэлт баян шиг л аашилж байна. Би та нарт сайн санаж л явсан байх, муу санавал бас чадах л хүн шүү гэсэн царайтай. Сонголтоо баталгаажуулахгүй бол биднээс юм горьдох хэрэггүй. Дараа нь олон долоон юм шалчигнах ч хэрэггүй гэцэн. Тэрнийгээ бас гоё үгээр халхавчлаад улаан өнгөөр томоос том бичцэн ккк
АН: Нэг тийм Хонгор хүүгийн царайтай. Ахаа намайг бодоорой л гээд байх шиг байгаан хөөрхий. Урдаа барьсан ганц үг нь "МАН-ын дарамтнаас ард түмнээ аварна" Тиймээс та бүхэн минь манай намыг сонгохгүй бол бяд чинь нэг мөр задрана, та нар ч МАН хэмээх мангасын саварт тарчилна гэсэн маягтай юм. 
МАХН: Өөрөсдийгөө Эрдэнэ гээд бодцон явах шиг кк. Миний ард түмэн ингэж ярьж байна. "АН-ыг сонголоо юу ч хийсэнгүй, МАН-ыг сонголоо гарсан даруйдаа амлалтуудаасаа ухарч бядныг нөхцөлгүй гомдоолоо. Одоо бидний түших түшиг, тулах цэг минь гагцхүү МАХН та минь боллоо..." гээд бараг уйлж байгаам гэнэ. Тиймээс тэд МАН, АН гэдэг хоёр мангасаас хоёулангаас нь биднийгаа өмгөөлөн зогсох нь байна. 
Бусад нам эвслүүд: Ерөнхийдөө МАХН-тай ижилдүү юм ярьж байгаа. Тэгэхдээ тийм ч итгэл төгс бус. Нэг тийм "Цэрмаа минь л бодогдоод байхым даа" гэсэн унжгардуу байдалтай л харагдана. 
За нэг иймэрхүү л өнгө аястай байна. 
Уг нь бол хэн нэгнийг дайрч давшлахаасаа илүү өөрөсдийн юу хийхээ л ярьж явбал зөв шиг. Гэтэл ард түмэн нь тийм сайныг анзаарч харах нүд, сэтгэл, боловсролгүй болохоор аль их анхаарал татахуйц зүйлээр өрсөлдөгчөө намнаж л өрсөлдөцгөөх болж дээ. Яаж ч хөгжил авчирах намууд юм байгаан ццц.
Мянган чавганц уралдсан ч нэг нь түрүүлдэг жамтай хойно бид ямар ч байсан орон нутгийн хурлын төлөөлөгчдөө сонгож л таарна. 
Тэгэхдээ сонгууль дөхмөгц гэнэт орон нутагтаа хайртай болоод гудамжны хогийн цэг, гулгуургүй хүүхдийн тоглоом ярьж гарч ирсэн улаан, цэнхэр зангиатай учиргүй цэмбэгэр залуучуудаас илүү, байнга хажууд чинь байсан байр хооронд гүйж явдаг хорооны идэвхитнүүдээ сонгочихвол таны орон нутгийн мөнгө илүү зөв юманд зарцуулагдах магадлалтай байх шүү. 
Сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Ард түмний сонголт мэргэн байх болтугай.
Тэгэхдээ би бол энэ хэт олон баг, сум, хороо энэ тэрийг цэгцлээд Монгол улс 4 аймаг болоё гэдэг санааг дэмжиж л явдаг хүн шүү. Гялайлаа
Нийтлэлч: Анжигай.Г