Их Британийн домогт Роллинг Стоунз хамтлаг шинэ цомгоо гаргахад бэлэн болжээ. Уг цомгийн бичлэгт нэрт гитарчин Эрик Клэптон оролцсон байна.
Энэ цомог домогт хамтлагийн сүүлийн 11 жилийн хугацаанд гаргаж буй анхны цомог бөгөөд гуравхан хоногт багтан бичлэгээ хийсэн гэнэ. Сонгодог Чикаго блюз стилийн дуунуудаас бүрдэх уг цомогт энэ хөгжмийн урсгалаар тоглодог дуучид, хамтлагуудын кавер дуунууд ч оржээ.