ХОНЬ - (3/21-4/19)
Эрч хүч, үйл хөдлөлийн Ангараг гараг Хамтатгахын орд болон адал явдал, оюун ухааны хэсэг рүү хөдлөх тул шинэ төсөл, туршлага судлах цаг болжээ. Ирэх 6 долоо хоногийн турш амрах, гадаадад аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл таныг сонирхолтой шинэ юм судлахад хүргэнэ. Философи, шашны талаар сонирхож эхлэх байх.
ҮХЭР - (4/20-5/20)
Хувийн амьдралдаа түлхүү анхаар. Нөөц баялагаа зөв хуваарилах нь овосгоо самбаатай Үхрийнхний амжилтыг батална. Төлөвлөгөө санаандгүй байдлаар өөрчлөгдөх хэрэг гарна. Хуучинсаг Үхрүүдэд ер бусын хайр дурлалтай учирч сэтгэл хөдөлнө. Энэ харилцаа холбоо хэр удаан үргэлжилэх нь зөвхөн таниас шалтгаална. Амьдрал болон харилцаа холбоогоо бодитоор дүгнэ. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж, хоолны дэглэм барихад тохиромжтой үе.
ИХЭР - (5/21-6/21)
Бизнес санхүүгийн асуудал тогтвортой байх болно. Нөлөө бүхий хүнтэй танилцаж холбоо тогтоох нь маш чухал. Хэрвээ танд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй болвол нөлөө бүхий хүнд ханд. Мөрөөдлөө биелүүлэхийн өмнө бодит байдпыг сайтар бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв гадаад руу аяллаар явж, хуримын ой тэмдэглэх гэж байгаа бол санхүүгийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Удирлага тань өвдвөл танд бусдад өөрийнхөө удирдах чадварыг нээн харуулах боломж гарах болно.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Буурь суурьтай Санчир гараг өнгөрсөн баасан гарагаас эхлээд таны хайр дурлал, янаг амрагийн явдлыг ивээх болно. Санчир гараг хилэнцийн ордод байгаа нь мэлхийнүүдийн хайр дурлалын асуудлын хувьд сайхан мэдээ бөгөөд та тогтвортой харьцаа холбоо тогтоож болно. Ганц бие мэлхийнүүд ганц шөнийн явдал юмуу хөнгөмсөг янаг амрагийн явдлын харьцаанд орох хэрэггүй.
АРСЛАН - (7/23-8/22)
Энэ өдөр гэртээ өнж. Хий хоосон бодлоор толгойгоо дүүргэх хэрэггүй. Урлагийн салбарт хүч үзэх гэсэн хүсэл тань таныг мэргэжлээр сурч хэрхэн уран бүтээлч байх аргад суралцахад хүргэнэ. Гэрийн аар саар ажлаас та өөрийн уран бүтээх авъяас чадвараа нээж олно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх. Зүрх сэтгэлдээ амар амгалан, энх тайванг цогцлоо. Аливаа зүйлст сэтгэлээ зовоож шаналах хэрэггүй.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр олон эргэлзээтэй асуудлууд гарч ирэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Хүмүүст юу гэж хэлэхээ сайтар бод. Найзад чинь таны туслалцаа маш их хэрэгтэй болох болно. Тиймээс тэдний хэлэхийг сайн сонсож, тохирох зөвлөгөөг өгч асуудлаасаа гарах боломж олго. Харин тэдэнд мөнгө зээлдүүлж, асуудлыг өөр дээрээ авах хэрэггүй. Амжилт таны хажууд тун ойрхон байна. Ажил олгогч чинь танд тушаал ахих боломж олгоно.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Харьцаа, биеэ авч явах чадвар муудна. Эсрэг хүйстнээ өөрийнхөө чадвараар татах аль эсвэл та өөрөө ямар нэгэн хүнд татагдаж магадгүй. Аль нь ч байсан сэтгэл өндөр байна. Өнөөдөр мөнгө ихээр үрэгдэнэ. Гэр бүлийн хүнтэйгээ урьдынхаасаа илүү дотно халуун дулаан байна. Ажил амралтаа зохицуул. Үгүй бол эцэс сүүлд нь та өөрөө л зовно. Ажил даалгахыг хүлээх биш харин өөрөө хайж, хийх хэрэгтэй.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Шинэ өдөр Хилэнцийн хувьд нилээд замбараагүй, эмх цэгцгүй эхлэх төлөвтэй. Та ямар ч үед анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Ажлын эсвэл хувийн сонирхлынхоо төлөө мэдлэгт шамдана. Номын сараар хийх аялал сурагч, оюутан залууст хэрэгтэй мэдээллийг нь өгч чадна. Нэг сэдвээр сурах хүмүүс нийтийн номын сангаас хүүхдүүддээ уншиж өгөх болон өөр сонирхолтой материал олох байх. Хайрын асуудал төвөгтэй болох шинжтэй. Гэнэт салж хагацахдаа тулсныг та мэдэрнэ.
НУМ - (11/22-12/21)
Амьдралын эрч хүч өндөр байна. Таны өмнө ажилдаа идэвхитэй хандах, карьераа өсгөх, бүтээл туурвих, өөрийгөө илэрхийлэн харуулах өргөн боломж нээлттэй байна. Өөдрөг байдал, өөрийн хүчинд итгэх итгэл, нөхөрсөг зан, нийтийн мөрдөж хэвшсэн хэм хэмжээг дагах чадвар тань таныг бусдаас ялгах болно. Хайр дурлал, романтик болзоонд тааламжтай өдөр.
Дэлгэрэнгүй
Матрынхны тэсвэр хатуужил, амьдрах чадварыг шавхсан эвгүй өдөр байх болно. Юмыг ойлгомжтой харж чадаагүйгээс төөрөгдөлд орох тул аливааг удаан хийж, хичээж зүтгэ. Ирсэн бүх бичиг баримтуудыг тэмдэглэн буруу ойлголцол, будлианаас сэрэмжлэх нь чухал. Шинэ ажил, албан тушаалд хүч үзэх, ярилцлаганд орох, шалгалт өгөхөө хойшлуул. Өөртөө итгэлтэй байдал унавал арчаагүй байдап, өөртөө эргэлзэх бейдал өснө. Хангалттай унтаж амран чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнд, сайн сайхан байдлаа хамгаал.
БУМБА - (1/20-2/18)
Бусдын төлөө хэт их хөдөлмөрлөх нь хувийн амьдралдаа зориулах цаг байхгүйн шалтгаан. Ангараг гapaг Нумын орд руу шилжиж байгаатай холбоотойгоор итгэл найдвар, хүсэл мөрөөдөл таныг бүрэн эзэмдэх болно. Буяны эсвэл сайн дурын байгууллагад нэгдэхийг сонирхож эхлэх байх. Шинэ үйл ажиллагаа эхлүүлж шинэ хамтрагчидтай хамтран ажиллах урам зориг нэмэгдэнэ. Өнөөдөр та гадагшаа гарч шинэ хүмүүстэй уулзах эсвэл аяллаар явах байх.
ЗАГАС - (2/19-3/20)
Үүрэг хариуцлага шаардсан завгүй өдөр эхэллээ. Ажлын газрын тань мөргөлдөөн, сөргөлдөөн, гонсгор байдал мөн гэрийн тань өдөр тутмын нэг хэвийн ажил таны сэтгэлийн түгшүүр, зовнилыг ихэсгэх болно. Таны ордод төрсөн хүмүүст маш хүчтэй амар амгалан, чимээгүй орчинд байх хүсэл байдаг. Та амархан ядарч, биений тань энд тэнд өвдөж байгаа бол та илүү их тайван унтах хэрэгтэй. Зарим нэг тань хангалттай их мөнгө үрэхийг хүсэх байх.