10.08

О.Энхтуул: Эх орондоо ирнэ, мэргэжлээрээ ажиллана гэхээс сэтгэл ямар их догдолсон гэж санана

Жүжигчин О.Энхтуул уран бүтээлээсээ хөндийрөөд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл тэрбээр энэ зун эх орондоо ирж амрахын зэрэгцээ продюсер, жүжигчин Г.Ундармаагийн урилгаар “Амьдралоги” уран сайхны кинонд тоглож буй юм. Энэ талаар тэрбээр "Уран бүтээлч бид байнга л холбоотой байдаг шүү дээ. “Шинэ үе” продакшны хэд хэдэн тоглолтод би оролцож байлаа. Г.Ундармааг жүжигчин, чадварлаг найруулагч, продюсер, сайн үйлсийн аян зохион байгуулдгаар нь сайн мэднэ. Тиймээс уг саналыг хүлээн авч, киноныхоо зургийг авахуулахаар нутагтаа ирлээ. Энэ зуныг амарч өнгөрүүлье гэж төлөвлөсөн, завтай байсан юм.Ямар ч уран бүтээлч урлагаасаа бүрмөсөн ангид амьдарч чаддаггүй. Сүүлийн жилүүдэд кинонд тоглох хүсэл дүрэлзээд л байлаа. Гэхдээ тохироо нь нэг л бүрдэж өгөхгүй байсан юм. Г.Ундармааг санал тавихад эх орондоо ирнэ, мэргэжлээрээ ажиллана гэхээс сэтгэл ямар их догдолсон гэж санана. Тэр сэтгэл л хамгийн чухал. 
Тэс өөр араншинтай О.Энхтуул биш л дээ. Миний төрөлх зан чанар энэ дүрд цухалзана. Эмэгтэй хүн хэдэн настай, ямар ажил мэргэжилтэй байх нь чухал биш. Гол нь гадаад гоо үзэмжээс гадна дотоод сэтгэлийн хүчтэй байх ёстойг эл кино харуулна. Тийм нэг хүчирхэг эмэгтэйн дүрд тоглож байна" хэмээн ярьжээ.