10.12

“Дижитал” хамтлаг тоглолтын орлогоо хандивлана

“Дижитал” хамтлагийн залуус “Галзуу ганц” тоглолтоо хийхээр болжээ. Тус тоглолтын орлогыг “Хүн бүр сурах эрхтэй” сайн үйлсийн төсөлд хандивлах юм байна. Тоглолтод  “Ice Top”, “Мон Та Реп”, “Энх тайван”, “No name” хамтлаг болон реппер Gee нар оролцох аж. Тоглолтын тасалбар 15 мянга, 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Тоглолтын орлогыг “Цэцээ гүн” ротаракт клубийн "Хүн бүр сурах эрхтэй" сайн үйлсийн төсөлд хандивлагдах юм байна. Тоглолт энэ сарын 21-ний 19:00 цагаас "Crocus event hall"-д  болно.