10.13

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 13-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

"БЕСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ТУУШИН" ЗОЧИН БУУДАЛ

09.00 цагт: "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлын нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай болон БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож, үг хэлнэ. Утас: 99989545, 88046059

ХАНГАРДИ ОРДОН

10.00 цагт: "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд дүгнэлт гаргах журам"-ын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цэргийн штабаас хамтран сургалт зохион байгуулна.

БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

10.00 цагт: Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилий ой болон Азийн хөгжлийн банк-Монгол Улсын түншлэлийн 25 жилийн ойн чуулга уулзалт Даймонд танхимд болно. Уулзалтад АХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Европын сэргээн босголтын банкны Ази, ОХУ, Турк, Монголыг хариуцсан тэргүүлэх банкир, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, БХБЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд оролцоно.

ЭНХЖИН ХУДАЛДААНЫ ТӨВ

10.00 цагт: Наркологийн эмнэлгээс "Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, стрессээс урьдчилан сэргийлье, антибиотикийг жорын дагуу хэрэглье, антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” өдөрлөг зохион байгуулна.

ШАСТИНИЙ НЭРЭМЖИТ НЭГДСЭН 3 ДУГААР ЭМНЭЛЭГ

11.00 цагт: Тус эмнэлгийн орчны зам засварын ажлын нээлт болно. Баянгол дүүргийн III эмнэлэгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж тохижуулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлсэн юм. Утас: 96586689, 88781218

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

11.00 цагт: Сүүлийн үед нэвтрүүлж буй шинэ техник технологийг газар дээр нь дэлгэрэнгүй танилцуулах нээлттэй өдөрлөг болно.  Утас: 88818788, 88085696

"АМГАЛАН" ХУДАЛДААНЫ ТӨВ

11.00 цагт: Савласан бүтээгдэхүүний тоо, жин заасан хэмжээндээ байгаа эсэх талаар МХЕГ-аас хийсэн урьдчилан сэргийлэх хяналтын дүнг танилцуулж, хэрэглэгч өөрөө хянах боломжтой болсон талаар худалдан авагчдад зөвлөгөө мэдээлэл өгнө.  Утас: 91989890, 99080298

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11.00 цагт: Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажилласан талаарх мониторингийн дүгнэлтийг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт: Хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй БХИС-ийн удирдлагууд хүрэлцэн ирж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

УЛСЫН ФИЛАРМОНИ

13.00 цагт: Монгол улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн жилийн нээлтийн тоглолт “New season 2017” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

116 ДУГААР СУРГУУЛЬ

14.00 цагт:  Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр буюу Цагаан таягтны өдрийг угтсан арга хэмжээ болно. Утас: 70135019, 80019339

БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

14.00 цагт: "Номын далай их сургууль" дууны хөшөөний нээлт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуайд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, мөн БХИС-ийн түүхийн музейн нээлтийн ёслол болно. Утас: 99299634