П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулахаар болсон бөгөөд хуучин замыг засаж ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, их бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, эмнэлгийн дарга эмч нар, гүйцэтгэгч байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.