Хонь - (3/21-4/19)
Эрч хүчний төвлөрөл, итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцлээ идэвхжүүлэх өдөр. Уран бүтээлч санаа, уран бүтээлийн онгод орж, амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Хамгийн хүнд ээдрээтэй нөхцөлөөс овжин хонинууд өөртөө ашигтайгаар гарч чадна. Үдээс хойш таатай цаг үе ирнэ. Энэ үед хамгийн нандин мөрөөдлөө биелүүлэх боломж олдоно. Эмэгтэй хонинуудад хайр дурлалын талбарт аз таарна.
Үхэр - (4/20-5/20)
Шийдэмгий өдөр. Томоохон худалдаа наймаатай холбоотой асуудалд ихэнх цагаа зарцуулна. Саруул ухаан магтмаар хэрсүү байдал тань маш олон ажлыг амжуулж чадна. Заримдаа хуучин аргууд тань тус болохгүй тул уран сэтгэмжээ ашигла. Хонжворт тоглоом наадамд оролцвол онцгой азтай байх бөгөөд санхүүгийн асуудлаа ч шийдэж чадахуйц хонжворын эзэн болох нь. Харин өдрийн хоёр дахь хагаст үл ялиг зүйлээс болоод цухалдаж мэднэ.
Ихэр - (5/21-6/21)
Шинэ ажил эхлэлгүй, хуучин ажлаасаа ашиг олох боломж үдээс өмнө байна. Хуучны анд нөхөд, түншүүдээсээ сайн мэдээ хүлээн авч магадгүй. Үдээс хойш эрч хүч буурч, атаархагчдын үйл ажиллагаа идэвхжин ойр дотнынхонтойгоо муудалцаж болзошгүй. Уужим зан, хэтэрхий итгэх нь алдааны шалтгаан болж болно. Таныг хуурах магадлалтай. Оддын байрлал нь хайр сэтгэлд, гэр бүлийн харилцаанд чухал, удаан харилцаа тогтоох шинэ хүнтэй танилцахыг зааж байна.
Мэлхий - (6/22-7/22)
Ачаалалтай өдөр. Боломжтой хүсэл сонирхлоо шийдвэрлэж чадахгүй байгаа тань сэтгэл санаатай холбоотой байна. Нөхцөл байдлыг шийдвэрлэхэд мөн зөв дүгнэлт хийхэд хэцүү байх тул аливаа асуудлыг шийдвэрлэхээс хойшлуул. Ханиад эсвэл үрэвсэлт өвчин тусах магадлалтай учир биеэ бодох хэрэгтэй. Гэнэтийн таагүй зүйлс ойрын өдрүүдэд гарч болзошгүй тул аливаа асуудалд хариуцлагатай нухацтай хандсанаар таагүй зүйлсээс гарч чадна.
Арслан - (7/23-8/22)
Ид шидийн мэт өдөр. Хэрэггүй илүү зүйлсээсээ ангижир. Хэн нэг удирдах албан тушаалтан таныг үл тоомсорлон гомдооно. Таныг ашиглаж хөлс хүчийг тань сорж байдаг хүмүүсээс ангижрахад таатай. Өнөөдөр нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хайртай хүнтэйгээ эсвэл найзуудтайгаа аялалд яв. Эсрэг хүйсийн хүнтэйгээ эелдэг харьц.
Охин - (8/23-9/22)
Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвхтэй цаг ирж, олонх Матарууд материаллаг байдлаа дээшлүүлнэ эсвэл албан тушаал ахина. Гүнзгий сэтгэлгээ, шударга шулуун хариуцлага, зорилгодоо хүрэх тэмүүлэл таны ажил дээрх нэр хүнд нөлөөг ихэсгэнэ. Харин хүч хүрэхгүй хэт их ачаалал бүү өөртөө тавь. Үүнийг 7 хоногийн туршид жигд хуваарил. Үдэш гэр бүлийн жижиг сажиг асуудлыг шийдэх хэрэг гарч болзошгүй. Эм эмчилгээ, нүүр будалт болон спортоор хичээллэхэд таатай өдөр.
Жинлүүр - (9/23-10/22)
Таны өөртөө итгэлтэй байдал хэд хэдэн асуудалд маш чухал нөлөөтэй байх боловч та энэ бүгдээс хойш сууж магадгүй. Та шинэхэн танилцсан хүнээсээ маш сонирхолтой урилга хүлээж авах бөгөөд зүрх сэтгэлдээ өнгөрсөнтэйгөө зууралдах боломж бүү өг. Бүх зүйлийг орхиод зөвхөн сэтгэл хангалуун бай. Зарим нэг хувийн асуудал саатаж удааширч байсан бол шийдэгдэж, төсөөлж байснаас тань илүү үр дүнд хүрэх бололтой. Хэдийгээр та үргэлж бусдын дэмжлэгийг аваад байдаггүй ч таны гаргасан санаачилгыг хүмүүс үргэлж дэмжиж байдгийг ойлгох болно.
Хилэнц - (10/23-11/21)
Олонх хилэнцүүдийн хувьд шийдвэрлэх өдөр болно. Бүгд амьдралынхаа зорилгод хүрэхгүй боловч үүнд өсвөр насны хилэнцүүд азтай байх болно. Харин эмэгтэйчүүд ховор заяасан гүйлгээ ухаанаараа аливаа асуудлыг эвийн журмаар шийдвэрлэнэ. Өндөр настангууд элдэв харшил, тоосонцрын өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байна. Албаны ажилд сахилга баттай, хувийн зохион байгуулалтай ханд. Эртний найзуудтайгаа уулзсанаар эрч хүч, өөдрөг үзэл бодлоор цэнэглэгдэх болно.
Нум - (11/22-12/21)
Шинэ ололт амжилтаасаа багагүй мөнгө олно. Танд өнөөдөр тохилог байр сууцтай болох мөнгө, хүч хангалттай байна. Өөрийн орон сууц, гэр бүлдээ өөрчлөлт хийхэд тохиромжтой. Гоо сайхны болон орон байрныхаа их засварыг төлөвлө. Өөрт тулгарсан аливаа асуудал болон хийхээр төлөвлөсөн ажилдаа танилын хэмжээнд мэдэх хүмүүсийг оролцуулахгүй байх нь зүйтэй. Өдрийн хоёрдугаар хагасыг гэр орондоо өнгөрүүлж, гэр бүлийн бяцхан баярыг зохион байгуулаарай.
Матар - (12/22-1/19)
Бүх зүйлд хэр хэмжээг нь тохируул. Хэд хэдэн ажлыг зэрэг бүү эхлүүл. Бие махбод оюун санаагаа хэт бүү ядраа. Хоол хүнс, дур таашаалаа тохируул. Ахмадууд, үр хүүхдүүддээ дээд зэргийн тэвчээртэй уян зөөлөн хандахыг зөвлөе. Зочид удаан зочилсноор хоолны шүүгээ хоосрон гэр орны эмх замбараагүй байдал нь танд таагүй байна. Өнөө орой санал зөрөлдөөнтэй сэдэв рүү орохоос зайлсхий.
Бумба - (1/20-2/18)
Өөртөө итгэлтэй байдал тань танд материаллаг шагнал урамшуулал дагуулж ирнэ. Хэрвээ та удирдагч, зохион байгуулагчийн үүргийг ямар нэгэн ажил хийхдээ өөртөө авбал ямар ч ажил мэргэжлийн салбарт шагнал урамшуулал авна. Өнөөдөр хангалтай биеэ барьсан байдалтай яв. Үдээс хойш зөв зохистой ба сэтгэл санааны тайван байдалтай байна. Сэтгэлдээ дотоод ая тухтай ба тэнцвэртэй байдлаа хадгалахыг хичээ. Эртхэн унтахаар хэвт зөнтэй зүүд зүүдэлж магадгүй.
Загас - (2/19-3/20)
Хувийн асуудлууд тэргүүн ээлжид тавигдах боловч тэдгээр нь өсөн дэвжих карьер ба нийгмийн үйл ажиллагаатай гайхамшигтай хосолно. Оюун санааны талдаа онцгой анхаарал хандуул. Таны зан ааштай зөрчилдөх боловч дотоод ертөнцтэйгөө ажилла. Хувь тавилан тань таныг турших байх. Өдрийн хоёр дахь хагасаас хүүхдүүдтэйгээ асуудал үүсэж магадгүй. Тиймээс хүлээцтэй, анхаарал болгоомжтой байгаарай