ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр чухал үйл явдал тохиож хувь заяандаа таларх. Амьдралд гайхалтай өөрчлөлт гарна. Сайн зүйлд итгэснээр түүнийхээ үр шимийг хүртэх юм. Зөн совин, шинийг сэддэг авьяасынхаа ачаар өнөөдөр маш сайхан санаа олох тул үүнийгээ хэрэгжүүл, ажил хэрэг болго. Харилцаагаа салгах нь танд хүнд тусна. Хөрөнгө эзэмших эрх шилжүүлэхэд төвөггэй бол зөвлөгөө ав.
ҮХЭР - (4/20-5/20)
Дэлбэрэх шахам их хүч Үхрийнхнийг хаана ч үр бүтээлтэй байхад туслана. Нийтийн үйл ажиллагаануудыг болгоомжтойгоор сонгоорой. Хөгжилтэй хүмүүстэй тааламжтай байна. Тэсвэр тэвчээртэй байдалдаа анхаарал тавь. Хөрөнгө оруулалт, санхүүгийн бизнесийн үйл ажиплагаа тань төвөггүй явж байна. Бодлогогүй өөрчлөлт түгшүүр төрүүлэх учраас шийдвэр гаргахдаа сайтар тунгаан бод.
ИХЭР - (5/21-6/21)
Ажлын хамтрагчаасаа болж дарамттай байдап үүсэх бөгөөд бусдыг шүүмжлэхээсээ өмнө хийж буй ажилдаа анхаарлаа хандуул. Олон зүйлд сатааралгүй ганц л зүйлд анхаарлаа хандуулж ажиллавал илүү үр дүнтэй байх болно. Хэрэв хэн нэгэнд сайхан үг хэлж чадахгүй байвал заавал хэлэх гэж хүчилсний хэрэггүй. Та өнөөдөр нөхөрлөлөө хадгалж үлдэж чадна. Сэтгэл хөдлөлөө хянаж, кофе тамхи хэтрүүлэн хэрэглэхээс сэргийл.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хэдийгээр хүрээлэн байгаа хүмүүс чинь танд сайн санаж байлаа ч ямар нэг шалтгаанаас болоод өөрсдийн амлалт, үүрэг даалгавраа биелүүлж чадахгүйд хүрнэ. Энэ нөхцөлд хэрэв та гаднаас тусламж дэмжлэг авах гэж найдаж байсан бол шалтгаан болж өгнө Шаналгаж байсан эрүүл мэндийн асуудал юм уу шинж тэмдэг дахин илэрч болох бөгөөд хэрэв орчин үеийн эмнэлэгээр эмчлүүлээд өөрчлөлт гараагүй бол уламжлалт бус эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
АРСЛАН - (7/23-8/22)
Хадмуудтайгаа зөрчилдөж маргалдаж мэдэхээр байна. Та байдлыг дордуулахыг хүсэхгүй байгаа бол тэвчээртэй байхыг хүсье. Амаргүй байхч бусадтай маргалдахын оронд ирээдүйгээ сайхнаар төсөөл. Хэрэв хүн бүр тантай санал нийлж байвал залхаж амархан уйдна. Та оройдоо маш сайхан санал хүлээж авна. Амьдралд биелэлээ олвол баярласандаа тэнгэрт ч нисэхэд бэлэн байх болов уу. Цагт баригдах хэрэггүй. Аливаад нухацтай хандахыг хичээгээрэй.
ОХИН - (8/23-9/22)
Таны эрч хүчтэй байдал ямар ч асуудлыг амархан шийдвэрлэхэд туслах болно. Өөртөө том зорилго тавихаас айх хэрэггүй. Мөрөөдлийнхөө төлөө тэмц. Хэдийгээр өдөр тутмын ажил тань танд уйтгартай санагдаж болох ч шинэ ажил хайх хэрэггүй. Гэр бүлийн зарим нэг нандин өв хөрөнгөө олж цуглуулснаар өнгөрсөн дурсамж тань сэргэх бөгөөд нөгөө талаар зарим нэг үнэт өв хөрөнгө таны ирээдүйн санхүүгийн байдалд чухал нөлөө үзүүлж мэднэ.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хамт олны тань дунд дургүй хүн байна. Хэрэв хувийнхаа ямар нэгэн сэтгэгдэл, үйл явдлаа цэгцлэхгүй бол дараа нь танд үлдэх зүйл үгүй болохыг сайтар анхаар. Жаахан ч болтугай хувиа хичээвэл хүмүүсийн дургүйг улам хүргэнэ. Хэн нэгний ажил дээрх танхай байдлаас үүдэн таныг бухимдуулна. Хувийн дадлага туршлагаа сайжруулан өөрийн болго. Бусдыг далдуур муулж, хэрэггүй яриа, хов жив хөөцөлдөөд юу ч хожихгүй, асуудалд л орно. Өөрийгөө илэрхийлж буй байдал тань бусдад таалагдахгүй нь бололтой. Гэвч энэ нь танд сургамж болно.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Одоо өөрийн сүр жавхлан, гэрэл гэгээгээ нуух цаг биш, Хилэнцүүд ээ. Харин үүний оронд нэр төртэйгөөр гэрэлтэн гялалз. Өөрийн онцгой авьяас чадвар, сэтгэл татам байдлаа харуул. Авьяас чадвараараа ажлын газрынхнаа гайхан бишрүүл. Эсвэл мэргэжлийн ур чадвараа гарган үзүүлэх байх, мөн өөртөө итгэх байдлаа ч харуулахаа мартав. Хоёулхнаа байхын тулд хайртай хүнтэйгээ хамт нам гүм газар очиж амар.
НУМ - (11/22-12/21)
Худал мэдээлэл авах, урам хугарах, гомдох гэх мэт таагүй үйл явдлаар дүүрэн хүнд өдөр болох шинжтэй. Маш их хүч хөдөлмөр шаардсан ажилд идэвхийлэн зүтгэх эсвэл хүмүүсийн нүдэн дээр амжилтанд хүрэх гэж тэмүүлэх нь таныг туйлдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бололтой. Аялалд гарах, цэвэр агаарт алхах, сэтгэлд нийцсэн хүмүүстэй нийлж идэвхитэй амрах зэрэгт өлзийтэй.
МАТАР - (12/22-1/19)
Матрын ордынхон гутранги үзлийн нөлөөнд амархан автдаг. Гэвч өнөөдөр та өөдрөг хандлагатай байна. Учир нь шүүмжлэл дунд байсан ч та өөрийн амлалтыг өгөх чадвартай. Дараагийн хоёр өдрийн турш та бусад хүмүүсийн адил урьдынх шигээ компанидаа ажиллах дур сонирхол төрөхгүй байх. Хайрттайгаа цагийг сайхан өнгөрүүл эсвэл болзоонд явж, бусадтай уулз. Хэрэв сонирхолгүй бол амьдралын үл тайлагдах нууц, дотоод оюун санаа руугаа өнгийн хар.
БУМБА - (1/20-2/18)
Өөрийн талаарх бусад хүний бодол санааг мэдээд таагүй санагдана. Ажил дээрээ сонссон зүйлд анхаарлаа хандуул. Удирдах албан тушаалтантай санал нийлэхгүй байх ч өөрийн санааг өөртөө хадгалсан нь дээр. Үгүй бол бусад хүний өмнө эвгүй байдалд орно. Албан тушаал ахиж эрх мэдлээ нэмэгдүүлсний дараа та хүссэн өөрчлөлтөө хийж чадна. Эргэн тойронд байгаа санаа зовоосон зүйлтэйгээ нүүр тулснаар өөртөө итгэлтэй болж, өөрийгөө илүү их хүндэтгэх болно.
ЗАГАС - (2/19-3/20)
Аялах, адал явдалтай учрах гэсэн хүсэл тань таны бодлыг эзэмдэнэ. Ирж буй өдрүүдэд аялах зугаалах зэргийг төлөвлөж буй бол эхлээд үндсэн ажлаа хангалттай сайн хийсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Магадгүй санаандгүй зүйлээс алдаа гарсан байж ч мэднэ. Хэрвээ гэр бүлийн амралт бол хүн болгоны санал, хувь нэмэр үүнд орсон байх ёстойг анхаарч, мэдээж хүн болгон адилхан зүйлийг бодож тооцоолохгүйг сана. Мөнгө, үнэт цаас, бусад санхүүгийн хөрөнгө оруулалтандаа их болгоомжтой ханд.