Хан-Уул дүүргийн зайсан дахь Соёмбот уулын доод энгэрт энэ сарын 19-нд гал түймэр гарсан. Тус галыг дүүргийн Аврах, гал унтраах XIV ангийн алба хаагчид унтраасан байдаг. Тэгвэл тус түймэр ямар шалтгааны улмаас гарсан болохыг тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлснээр бага насны гурван хүүхэд гал алдсан аж. Тодруулбал, 7-9 насны гурван хүү гэрийнхээ гадаа өвс шатаан тоглож байгаад салхинд гал алдсан байна.