10.17

Жанет Жексоны хөл хүнд зургийг нийтлэв

Дуучин Жанет Жексон гадуур гараад байгаа цуу яриаг нотлон анх удаагаа жирэмсэн болсон гэдгээ мэдэгджээ. "People" сэтгүүл 50 настай алдартны гэрэл зургийг нийтэлсэн байна. Зурган дээр түүний нэлээн түхийсэн гэдэс харагдах аж. Өнгөрсөн тавдугаар сард нэгэн сайт дуучин эмэгтэйг бие давхар болсон хэмээн мэдээлэхэд Жанет энэ мэдээг нотлоогүй билээ. 
Дөрөвдүгээр сард Жексон бүсгүй аялан тоглолтоо хойшлуулж байгаагаа мэдэгдээд гэр бүлдээ анхаарал хандуулахаар шийдсэн хэмээн тайлбарлаж байсан юм. 2012 онд тэрбээр Катарын тэрбумтан Виссам Аль Манатай гэрлэсэн билээ.