Маргааш орон нутгийн буюу сум, дүүргийн ИТХ-ын сонгууль орон даяар явагдана. Сонгууль угтаж холбогдох байгууллагууд албаны бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна.
Тухайлбал, цагдаагийн байгууллага 2016 оны ИТХ-ын сонгуулийн үед хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор орон нутгийн сонгуультай холбоотой онц ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй байна.