Өчигдрийг хүртэл Лэди Гагагийн шүтэн бишрэгчид нь түүнийг шинэ дуу зохиохдоо онгодоо хэрхэн хөглөдгийг нь мэддэггүй байсан билээ. Эхээс төрснөөрөө буюу шалдан байхад нь ирээдүйн хит дуунуудынх нь уянгалаг аялгуу, уран үгс оюун ухаанд нь буудаг гэнэ шүү. "Шүршүүрт сайхан угаалга үйлдчихээд, бүрх малгайгаа духдуулаад л бичиж эхэлсэн. Жинхэнэ онгод орсон. Онгод орохыгоо би JoanneVibes хэмээн өхөөрддөг юм. Жоан гэдэг нь миний хоёр дахь нэр бөгөөд аав маань авга эгчийнхээ дурсгалд зориулан өгсөн гэдэг. Би шинэ цомогтоо энэ нэрийг өгнө" хэмээн ярьсан байна.