Мумбай олон улсын кино наадам буюу NMIFF-д дэлхийн 40 гаруй орноос нийт 503 кино уран бүтээл өрсөлдсөж байгаа билээ. Тэгвэл тус наадамд Монгол Улсыг төлөөлж оролцсон нь “ДОЗ плас” энтертайнмэнтийн бүтээл найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэнгийн “Элэг нэгтэн” уран сайхны кино нь эцсийн шалгаруултын долоон кинонд тунаж үлдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул "Доёо, Зулаа хоёрт хүсэл тэмүүлэл байсан. Бидний хийсэн "Элэг нэгтэн" УСК Мумбайн олон улсын кино наадамд эхний долоод үлджээ. Нийт 45 улс орны 503 киноноос шүү дээ. Ирэх 12 дугаар сард сүүлийн үр дүн гарна. Тэвчиж гаргасан бүхнээрээ эргээд бахархах цаг ирнэ гэдэгт итгэж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.