10.20

Унтахын өмнө идэж болох ба идэхгүй байх ёстой 10 хүнс

Хориотой: 
 1. Чизбургэр. Фастфүүдийн бүх төрлүүд эрүүл мэндийн дайсан төдийгүй мөн нойрны эвлэрэшгүй эсрэг тал юм. Өндөр даралтанд болгосон уг хүнс ходоодны хүчлийг ихэсгэж, унтаж байх үед ходоод түлж байдаг. 
 2. Дарс. Уг ундаа нь шээсийг түрж өгдөг тул шөнийн турш таныг нэг бус удаа сэрээнэ. Түүнээс гадна хүчтэй хурхирах нь түгээмэл үзэгдэл. 
 3. Хар шоколад. Ер нь бараан төрлийн шоколаданд кофэйнээс гадна теобромин их агуулагдсан байдаг тул нервний системийг өдөөнө. Зүрхний цохилтыг түргэсгэсний улмаас нойргүйдэл үүснэ. 
 4. Тахиа. Маш их хэмжээний уураг агуулдаг тул хоол боловсруулах үйл ажиллагааг даруй 50%- иар уртасгана. Иймд таны нойрон дунд хоол боловсруулах үйл ажиллагаа явагдаад л байна гэсэн үг, энэ бол эрүүл мэндэд муу нөлөөтэй.
 5. Халуун ногоо, түүний төрлийн амтлагчуудыг бүрмөсөн хэрэглэхгүй байхыг зөвлөе. Үүнийг хэрэглэснээр та тайван хэзээч унтахгүй, элдэв хүнд зүүд таныг зовоох болно. 
 Зөвшөөрсөн: 
 1. Гадил жимс. Түүнд агуулагддаг магни, калийн ачаар өдрийн туршид гээгдсэн булчингийн ажиллагаа түргэн хэвийн байдалд шилждэг. Өглөө сэрэхэд урамтай, бие тань хөнгөрсөн байна. 
 2. Нугас. Унтахаас өмнө 1,5 - 2 цагийн өмнө идсэн бага зэргийн нугасны мах таны нойрыг бөх болгох шидтэй. Түүний найрлаганд байдаг триптофан нь нойрыг бэхжүүлэхээс гадна, биеийн хэвийн ажиллагааг тогтворжуулж сайхан наастр оруулна.
 3. Сүү. Түүний найрлаганд мөн триптофан агуулагддаг бөгөөд мөн амины хүчилийн ачаар нойр уртсаж, тайвширдаг. Шөнө бүр ээж нар маань бидэнд мөөмөө хөхүүлж байсныг л санахад ойлгомжтой юм. 
 4. Жасмин будаа.Унтахын өмнө идсэн уг будааны ачаар цусанд цугларсан глюкоз аажмаар дундардаг. Энэ нь нойр сайн байхад хэрэгтэй чухал түлхүүр юм. 
 5. Интоор жимс. Түүний дотор агуулагддаг мелатонин нь бие организмын ажиллагааны цагийн хувиарийг маш сайн тохируулж чаддаг. Үүний ачаар бид бат бөх унтаж үүссэн тааламжтай нөхцөлд нойроо бүрэн авах боломжтой.
 Зөвлөгөөг орчуулсан Ж.Зоригт.