Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч аж ахуй нэгж бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худгийн нүүрсний уурхай билээ.
Манай улсын компаниудаас олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай хөл тавьсан үндэсний компани болох “Энержи Ресурс”-ын явуулж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үлэмж хэмжээний ач тусаа өгч, дэд бүтцийг хөгжүүлэн ард иргэдийн амьжиргааг тогтвортой дээшлүүлж, олон хүнийг ажлын байраар хангаж байгаад иргэд талархалтай байдаг аж.
Гэтэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гацаанд орсноор тус уурхайн үйл ажиллагаа зогсч ажилгүй болсон олон мянган хүн дээрээс гарах шийдвэрийг “хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлээр” харуулдах болсон байна.
Иймд “Цэций нутаг” ТББ-аас Тавантолгойн гэрээг улстөржүүлэлгүй, улс нийгэмд аюулгүй, зөв, яаралтай шийдэж, эргэлтэд хурдан оруулах нь цаашид ард түмний амьдралд ахиц дэвшил гарах нэгэн суурь болно гэж үзэж уриалга гаргажээ.