Охин минь, хэсэг хугацааны дараа би, чамайг хөөх ч эрхтэй болно. Яагаад гэвэл чи, 18 хүрч, хувийн амьдралаа зохиох эрхтэй болно. Гэхдээ чамд 2 хувилбар байгаа.
1/ Чи дээд сургуульд орж суралцахыг хүсвэл төгстөл чинь би хариуцаж дэмжнэ. Хэрэв сурахгүй ажил хийнэ гэж шийдвэл чи өөрөө өөрийгөө дааж амьдрах ёстой. Суралцдаггүй, 18 настай охиныг би тэжээх ёсгүй гэж бодож байна.
2/ Чи бол хөөрхөн, сайхан, ухаантай, надаас хавьгүй илүү. Яагаад гэвэл би, чамайг төрснөөс чинь хойш мэддэг ганцхан хүн.
3/ Би чиний үлгэр жишээ биш. Чи бол, шал өөр тусдаа, хувь хүн. Чи миний дуртай зүйлст дурлаж болохгүй, чи миний үзэл бодлыг хүлээж авах ёсгүй. Чи бол тусдаа хүн. Гэхдээ чи өөрийнхөө сонголтыг өөрөө л хариуцна.
4/ Чи эрх чөлөөтэй. Би чамаас юу ч хүлээхгүй. Чиний хийсэн сонголт, хувийн амьдралд оролцохгүй. Гэхдээ 1-р заалтыг дахин уншихыг зөвлөе.
5/ Чи надад ямар ч өргүй. Би чамайг зээлээр өсгөөгүй. Би чамаас аяга ус, аз жаргалтай өтөл нас өгөхийг хүлээхгүй. Чи өөртөө таалагдсан, үнэ цэнэтэй амьдралыг сонгох эсвэл бүр урсгалаар ч явах эрхтэй. Энэ бол чиний амьдрал, чиний сонголт
6/ Чамд төрсөн гэр орон чинь байгаа, хүсвэл чинь туслана. Гэхдээ амьдралд чинь оролцохгүй.
7/ Би ч өөрийн амьдралтай, чиний хүссэн үед бүхнээ орхиж бас болохгүй. Би чадна л даа, гэхдээ албагүй
8/ Чи өөрөөрөө л амьдар, надад таалагдахгүй болов уу гэж бүү бод. Хэзээд чи миний охин.
9/ Бусдын амьдрал, үзэл бодлыг өөртөө бүү халдаа.
10/ Хорвоо шударга бус юм шиг санагдах үе зөндөө гарна. Чи ертөнцийг хянаж чадахгүй, зөвхөн шударга бай. Өөрийгөө ойлгож сур, өөртөө хэзээ ч битгий худлаа хэл. Үнэлэмжээ ухамсарла.
11/ Чамд сайхан байгаа зүйл, бусдад муухай, мөн эсрэгээр байж болдог. Өөрийнхөөрөө бай.
12/ Чи зөвхөн 100% өөртөө л итгэж болно. Надад ч итгээд хэрэггүй. Бид бие биенээсээ ямар нэг зүйлийг дутуу хэлж, нуудаг шүү дээ. Би ч бас ээжтэйгээ яг л тийм байсан. Чи өөрийгөө бүрэн мэддэг учраас юунд дуртай, ямар чадвартайгаа зөвхөн чи л мэднэ.
13/ Хариуцлагаас битгий зугт. Аливааг хийхдээ ганцаараа шийдэж үргэлжлүүлж чадах уу гэдгээ сайтар тооц. Хүүхэд төрүүлвэл ганцаараа өсгөж чадах уу, төсөл хэрэгжүүлвэл ганцаар дуусгаж чадах уу, гадаад руу цагаачлавал ганцаараа харь оронд амьдарч чадах уу, эдгээр асуултуудыг өөртөө тавьсны дараа аливаа шийдвэрт хүр. Ойр дотныхон чинь тус дэм болно гэж бодож байгаа бол сайн хэрэг гэхдээ, тэд чамд туслах албагүй. Хэнээс ч хамааралгүй бай.
14/ Аливааг хийхдээ олон хувилбараар бод. Олон хувилбараас нэг нь зөв байдаг.
15/ Би чамд өөрийнхөө бодлоор, өөрөөс минь илүү амьдраасай гэж 14 захиас бичлээ. Гэхдээ намайг бүү сонс. Чи бол би биш. Битгий харьцуул, битгий адилс. Амьдар. Би чамайг, зөвхөн өөртөө төрүүлээгүй, харин бүрэн дүүрэн амьдралаар амьдрах ёстой хүнийг, хорвоо дэлхийд төрүүлсэн юм шүү.
15/а Дараа нь битгий гоморхоод байгаарай.
15/б Утсаа битгий салгаарай. Сэтгэл зовоод байдаг юм.