10.22

С.Сарнай титмийн эзэн боллоо

Загвар өмсөгч С.Сарнай “Miss and Mrs Asia Noble Queen” олон улсын тэмцээний титмийн эзнээр тодорчээ. “Miss and Mrs Asia Noble Queen” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 21-нд Малайз улсын Куала Лампур хотноо зохион болсон байна. Энэхүү олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон авяаслаг загвар өмсөгч С.Сарнай тэргүүн байрын шагналаас гадна “Popular miss” шагналыг ч мөн хүртсэн байна.