10.24

Э.Төрмандах унаж явсан хурдан буянаа “Land-200” автомашинаар сольжээ

Аархаж дуулдгаараа олны танил болж буй дуучин Э.Төрмандах “Болзоо” дууныхаа клипийг өнөөдрөөс цацаж эхэллээ. Тус дууны хөгжмийг Д.Дорлиг, шүлгийг яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин дуу бичлэгийг “Эгшиг” студид хийж, клипний зураг авалтыг “Face” студи гүйцэтгэсэн байна.

Э.Төрмандах энэхүү дууныхаа клипний зохиолыг гаргасан бөгөөд хошин хувилбарыг сонгожээ. Хамгийн сонирхолтой нь унаж яваа морио найзынхтайгаа “Land-200” автомашинаар сольж байгаа нь Монгол адуу ямар үнэ цэнэтэй болохыг харуулж байгаа юм.