Дуучин Николь Шерзингер шинэ оддыг хайх “X Factor” зорилтот шоуг дахин шүүх болжээ. Энэ тухайд тэрбээр “Өглөөний мэнд британичууд аа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Надад энэ шоу их таалагддаг. Би энэ удаад олон хүнд боломж олгохыг зорьж байна. Бүх хүн сайхан амьдрах хэрэгтэй. Би Саймонаас илүү зөөлөн байсан. Хэрвээ тэр ширээний ард хоёр Саймон байвал энэ шоу ямар ч амтгүй хэтэрхий хатуу шоу болно. Сүүлдээ энэ шоуг зорин ирэх оролцогчийн урсгал багасах болно. Хамгийн гол нь энэ шоу шударга байх ёстой. Зориг тэвчээр гаргаж ирсэн оролцогчтой шударга бусаар хандах нь буруу. Бидний ганцхан үг тэр хүнийг насан туршид нь шаналгах аюултай гэдгийг бүү мартаарай. Тиймээс та шүүгчийн ширээний ардаас хэн нэгнийг гомдоох үг бий хэл. Мэдээж хэрэг энэ шоуг зорин ирсэн бүхэн авъяастай гэж хэлэхгүй. Бүх л зүйл сайн болон муу талтай. Гэхдээ шүүгч гэх шалтгаанаар хэн нэгнийг гомдоох нь шударга бус" хэмээн ярьжээ.