10.25

А.Баярцэцэг ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн ирэх сард АНУ-ын Мэрилэнд мужид эхэлнэ. Тус тэмцээнд оролцох Монгол улсын миссийн нэр өчигдөр тодорлоо. 
“Miss World-2016” гоо бүсгүйн тэмцээнд А.Баярцэцэг оролцохоор болсныг зарлалаа. Жил болгон уламжлал болгон болдог энэхүү арга хэмжээг "Asian future" компани зохион байгуулсан юм. Энэ жилийн “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болох юм. 
Дашрамд дурдахад, А.Баярцэцэг өнгөрсөн жилийн "Miss World Mongolia" тэмцээнд "Зорилго бүхий гоо сайхан" тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан билээ.