10.25

Цэнхэр үст Цэрэн ээжтэйгээ хамт гэртээ зураг авалт хийв

Цахим ертөнцөд цэнхэр үст Цэрэн хэмээх алдаршсан Э.Цэрэндолгор ээжтэйгээ хамт гэртээ зураг авалт хийсэн нь энэ. Тэрбээр "Өчигдөр ээжийгээ гоёсон зураг олон хүнд хүрч та нараас урам их авлаа. Өөрийн төсөөлөлдөө ургуулан бодсон загвараа хонины ноосоор урладаг бүсгүйг би саяхан танилцуулсан. Өөрөө ч супер гоё биетэй, даруухан нь дэндсэн бүсгүйн урласан жижиг размэрийн бүх даашинз надад сапхийтэл захиалсан мэт таарч байв.
Тэгээд би нэг сайхан өдөр гангарна даа хэмээн хүлээж байсан. Харин ээжийн зургийг харан баясаж харамгүй магтсан та бүхнээс урам аваад хоёул жаахан охид аятай өнөөдөр ахин тоглолоо. #Dyrberg/Kern зүүлтийг ээжийн цулгуй палаажинд зүүчихэв. За тэгээд хэрдээ л шинэлэг байх гээд бас бэлгэдэл бодоод Жиндийн Гэрэлийн бүтээсэн Чингис хааныхаа хөрөгний өмнө суучихлаа. Ээжид зугаатай байх шиг байна. Зургийг нөхрөөрөө авахуулав. Тэр Нокиа барьдаг болохоор смарт утасны товчлуур олохгүй жаахан түвэгшээсэн байдалтай долоохон зураг дарсны нэгийг би энд сонголоо. Миний ээж олон дүүтэй айлын ууган охин ба хонь хурга хариулж, үхэр малаа саан, аав ээждээ эрт тусад орон сургуулиас эрт гарсан ба одоо охинтойгоо зугаацаж буй шиг цагийг ер үзээгүй. Батхуяг Батцэцэгтээ баярлалаа. Чи супер шүү. Чиний "Эвт гурван од" компани  дэвжин дэлгэрэх болтугай. Монголд минь хайрламаар, урам авмаар бүсгүйчүүд их олон байна. Бид бие биесээ дэмжих учиртай" хэмээн шинэ брэндийг давхар рекламдахаа мартсангүй.