04.23

2015 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэн бэ?

Холливудын жүжигчин Сандра Буллокыг "People"  сэтгүүл 2015 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэжээ. Жүжигчин бүсгүй энэ тухай сонсоод "Үгүй байлгүй дээ" хэмээн инээжээ. Сандра Буллок өдгөө 50 настай ч яг л гучтай юм шиг харагддаг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Тэрбээр тус сэтгүүлийн 2010 оны дугаарт гарч, тухайн оны хамгийн шилдэг "нүүр царай"-гаар тодорч байсан аж. 

Оскарын шагналт түүний жилийн орлого 51 сая ам.долларт хүрч, 2014 оны Холливудын хамгийн үнэтэй жүжигчингээр тодорч байсан юм.

Т.Гэрэл