“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын маргаан нэгнийгээ буцалсан усаар түлж, шүүх цагдаадаа тулсан нь өнгөрсөн жил нэлээд хэл ам дагуулсан. Тэгвэл жүжигчин Д.Оюунтуул нэлээд хугацаанд Солонгост эмчилгээ хийлгэснийхээ дараа уран бүтээлдээ эргэн ирсэн. Тэрбээр өдгөө “Хуримын сюрприз” хэмээх кинонд жүжигчин Г.Золбоот, Э.Ууганбаяр, О.Золзаяа, Л.Сөрөлт нартай хамтран тоглож байгаа аж. Харни жүжигчин бүсгүй хамтлагаас өрх тусгаарлаж, чөлөөт чөлөөт уран бүтээлч болохоор шийдсэн сурагтай. Учир нь жүжигчин бүсгүй “Ямар нүүрээрээ юу ч болоогүй юм шиг тайзан дээр тоглоод явж байх вэ, телевизийн шоу нэвтрүүлгийн ажил ч хийдэг юм бил үү” хэмээн ярьсан аж. Ямартай ч Туул “Шинэ үе”-д буцаж очихгүй бололтой.
С.НАРАН