Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт энэ сарын 23-нд болж, нийслэлийн дүн нэгдсэн байдлаар гарлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгчийн хүү, УИХ-ын даргын охин, бөх, дуучид гээд сонирхолтой олон эрхэм өрсөлдсөн билээ. ХУД-ийн 12 тойрогт нэр дэвшсэн дуучин Анхаа буюу О.Анхбаяр МАН-аас дэвшиж, 1,066 хүний саналаар ялсан байна. Ийнхүү тэрбээр Хан-Уулын иргэдийг төлөөлөхөөр болжээ.