"Рио 2016" Олимпийн наадамд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай "Залуу хүн" цуврал лекцэд уригджээ. Тэрбээр энэ удаа бага нас, спорттой холбогдсон замнал, Олимпийн хүнд тулаануудынхаа тухай болоод залуу хүнийнхээ үзэл бодлоос хуваалцаж тун сонирхолтой чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ. Лекц энэ баасан гарагт буюу энэ сарын 28-нд МЗХ-ны Залуус танхимд яг 17:00 цагт болох аж.