10.28

Өнөөдөр болох үйл явдлууд


Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 28-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалтад оролцоно. Тус уулзалтад нийслэл, орон нутгийн 300 гаруй мэс заслын эмч нар оролцох юм байна. Утас: 99079043

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

09.00 цагт: "Хяналтын нэгдсэн тогтолцоо, үр дүн, хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал болно. Энэ үеэр дэд бүтцийн салбарын дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гарна. Утас: 91989890, 99080298

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

09.00 цагт: Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт болно.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

09.30 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал, Байгаль орчны стандартчилал, Арьс ширний стандартчилал, Эрчим хүчний стандартчилал, Иргэний нисэхийн стандартчилал, Текстилийн стандартчиллын нийт 40 асуудал хэлэлцэнэ. Утас: 99650498

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

09.50 цагт: Хөрөнгийн зах зээлийн өдөрлөгийн нээлтийг СЗХ-ны дарга С.Даваасүрэн хийж, МХБ-ийн арилжааны нээлтийн үйл ажиллагаа болно.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

10.00 цагт:  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудасны 10 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, нээлттэй өдөрлөг болно.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

10.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт тоглоно. Утас: 325044

ТӨРИЙН ОРДОН

11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголоос Азийн аврага болсон сагсан бөмбөгийн багтай уулзана.

14.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайдыг нутаг буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзна.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

11.00 цагт: "Гал түймэр гарсан үед эрүүл мэндийн байгууллагуудын арга хэмжээ" сэдэвт үзүүлэх сургалт зохион байгуулна. Тус сургалтыг НМХГ, НОБГ, Улсын Нэгдүгээр эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Утас: 91887887, 95010826

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

11.00 цагт: Архивын Ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 88093607

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

11.00 цагт: НӨАТ-ын урамшууллын 16 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

11.00 цагт: “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт болно.

11.10 цагт: ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааныг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 325044

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

12.00 цагт: Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

МОНГОЛБАНК

12.00 цагт: Мөнгөний нийлүүлэлт, банкны сектор болон гадаад секторын статистик мэдээллүүдийг хүргэх хэвлэлийн бага хурал хийнэ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

12.00 цагт: Тус дүүргийн 2016 оны "Эрүүл мэндийг дээдлэгч иргэн, өрх, байгууллага"-ын шагнал гардуулах ёслол болно.

НЗДТГ

12.00 цагт: Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 325044

“АМГАЛАН” ТӨРӨХ ЭМНЭЛЭГ

12.00 цагт: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн 3 дугаар төрөх “Амгалан”-д ажиллана. Тэрээр тус эмнэлгийн орны тоог 50-аар нэмэгдүүлэхээр болсон байна. Утас: 99079043

КЕМПИНСКИЙ ЗОЧИД БУУДАЛ

12.00 цагт: АШУҮИС-ийн харъяа “Монголын Хүүхдийн Анагаахын Академи”-ийн санаачлагаар АЗИ-ФАРМА“ ХХК, Польш улсын “Польфарма” группын төлөөлөгчидтэй хамтран “Нялхасын эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулна. Утас: 99067197, 95115122, 95116122

САНГИЙН ЯАМ

13.00 цагт: Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёоланда Фернандез нар. АХБ-ны дэргэдэх Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Зудын ой сав, тал газарт гарах гамшгийг давах туулах чадвахийг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99778587

“BLUE SKY” ЗОЧИД БУУДАЛ

16.00 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран “Тогтвортой хөгжилд хэвлэл мэдээллийнхний оролцоо” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Уулзалтанд БОАЖ-ын сайд, холбогдох албаны хүмүүс болон хэвлэл мэдээлийн байгууллагуудын удирдлагууд оролцоно.  Утас: 99900765

9 TH ART GALLERY

17.00 цагт: Зураач Цvлтэмийн Нармандахын Монголын Дvрслэх Урлагийн Дээд сургуульд 30 жил багшилсны ойн баярт зориулж түүний шавь нарын хамтарсан vзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99294816, 99726327

ШАНГРИ-ЛА

19.00 цагт: Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 325044