"Авьаслаг монголчууд" шоуны шүүгч хийлч Дээгийг шоуны тайзнаа сайхан залуу харахаараа нүд нь сэргээд ирдэг алиа хошин зан нь аль хэдийнээ өөрийнх нь брэнд болоод амжсан билээ.
Түүний талаар жүжигчин найз Г.Ундармаа нь ” Миний найз чинь мэдрэмжтэй, сайхан бүсгүй байхгүй юу. Бас хөгжилтэй. Найз руугаа залгаад утсаа авангуут нь “За хөгжмийн урлагийн чадварлаг, гоё биетэй, хөөрхөн бүсгүйгээр юу байна” гээд л яриа эхэлдэг юм шүү дээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Ийнхүү хийлч Дээгий найзаасаа магтаал сонссоод амжжээ.