11.02

Майкл Фелпс хуримын зургаа нийтлэв

АНУ-ын усан сэлэлтийн нэрт тамирчин, олимп  болон дэлхийн аварга Майкл Фелпс загвар өмсөгч Николь Жонсонтой өнгөрсөн зургаадугаар сарын 13-ны өдөр Аризон мужид Парадайз Вэллид хийсэн байна.  Хуримын ёслолд 80 гаруй зочин оролцжээ. Хэвлэлүүд тамирчинг хуримаа хийсэн гэдгийг мэдээлсний дараа тэрбээр хуримын зургаа нийтэд дэлгэхийг зөвшөөрсөн аж. Тэрбээр өчигдөр хуримынхаа хэд хэдэн зургийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.