02.13

Хуурамч бараа бүтээгдэхүүнүүдийг нэрлэв

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт явуулж цөөнгүй зөрчлүүдийг илрүүлжээ. Мөн сүүлийн үед иргэд банш, бууз, хэвийн боов зэрэг бүтээгдэхүүнийг гэртээ үйлдвэрлэж хуурамч хаяг, шошго наан худалдаалах зөрчил багагүй илэрч байгаа гэнэ.

Тухайлбал, 1000 гаруй бүтээгдэхүүнд сорьцийн шинжилгээ хийхэд малын гаралтай өвчин үүсгэгч бүхий сүү, мөн стандартын шаардлага хангахгүй кимчи, хэрчсэн гурил, салат, чийглэг багатай, хэт хатсан хүчлэг ихтэй ул боов зарж байсан зөрчил илэрчээ. Гэртээ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хаяг шошгогүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй, лабораторийн шинжилгээнд хамруулаагүй бүхэн хуурамч шүү гэдгийг ард иргэдэд анхааруулж байна.