11.03

“Aqua”-гийн Ука усны хувцасны брэнд гаргалаа

“Aqua" фитнессийн захирал Б.Уянга буюу Ука фитнессээр хичээллэдэг бүсгүйчүүддээ гэнэтийн бэлэг барих гэнэ. Тодруулбал, тэрбээр  “Aqua fashion” буюу усны хувцасны брэнд гаргаж байгаа аж. Тэрбээр саяхан болж өнгөрсөн “Манжуурын гоо бүсгүй -2016” тэмцээнийг ивээн тэтгэж усны хувцсаар нь гоо охид гоёсон билээ. Тэгвэл “Aqua" фитнессийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хийж байгаа анхны томоохон ажил нь энэ юм байна.