11.04

Охид минь бардам бай

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла 
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай 
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал 
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай 
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай 
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй 
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм 
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх 
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм 
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла 
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла 
Хамаагүй хард, гомдоод уйл 
Архины мухлагт ороод гар 
Залуусыг сонго, дарс уу 
Алтанхан залуу насаа амтлаад үз 
Аяа тэр чиний 
Yзэсгэлэнт боол чинь байг 
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй 
Зөрж өнгөрөх олон өдрүүдийн аль нэгтээ 
Хүссэн хүсээгүй насаа элээж 
Чамтай цуг амьдрах 
Хэн нэгэн хүн цэцэрлэгт 
Хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй 
Өөр юу ч хэрэггүй, тэр цагийг хүлээж 
Өдөржин цонх ширтэн гуниглах хэрэггүй 
Yүрд холын замд од 
Yзэсгэлэн гоогоо харин хэзээ ч гээж болохгүй шүү 
Yдийн наран чиний сайханд бишрэн 
бөхийж байг ээ.