Дизайнер Д.Отгонжаргалын гоёлын даашинзны "O Couture" шоу энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа түүний шоуны нүүр царайгаар топ модель Д.Пүрэвсүрэн буюу Пүүжээ тодорчээ.
Дизайнер Д.Отгонжаргалын нөхөр загвар өмсөгч, Азийн супер стар модель Э.Энхболд топ Пүүжээ нар "Говь" брэндийн нүүр царайгаар цөөнгүй жил хамтран ажилласан. Тиймдээ ч энэ удаа хамтын нөхөрлөлөө бодсон бололтой топ бүсгүй дахин тайзна алхахаар болжээ. Гурван хүүхдийн ээж болж загварын тайзнаас холдсон ч иогоор хичээллэж гунхсан хэвээрээ байгаа Пүүжээ ийнхүү "O Couture" шоуг чимэх нь ээ.