11.05

Амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол өөрийн шинэ санааг нээлттэй байлга


ХОНЬ - (3/21-4/19)
Олон, сонирхолтой шинэ санаа таны урмыг сэргээнэ. Өдөр инээд хөөр, амтат эрүүл хоол, элдэв янзын адал явдал дүүрэн өнгөрнө. Зарим Хонь романтик харилцаа тогтоох бөгөөд сэтгэл бүрэн татагдана. Хэрвээ амраг тань гэртээ таныг аваачин, эцэг эхтэйгээ танилцуулахаар бол зөвшөөр. Энэхүү шинэ хайртай учирсандаа та үнэхээр баяртай байх болно.

ҮХЭР - (4/20-5/20)
Удаан хугацааны турш хөрөнгө босгох нь Үхрийн ордныхны төрөлхийн зан чанар нь юм. Хүчтэй шийдэмгий зан тань амьдралдаа гэрэл гэгээтэй зүйл бүтээхэд туслана. Эргэн тойронд байгаа нөхцөл байдлаасаа ашиг тустайг нь аваарай. Амжилт нь урьдаас мэдэгдэнэ. Амжилттай байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж эерэг өөрчлөлт бий болгоно. Хэрэгтэй багаж хэрэгслээ худалдаж авахын өмнө цаг хугацааг нь анхаараарай.  

ИХЭР - (5/21-6/21)
Өчигдрийн бүх гуниг гутрал ор мөргүй алга болсон байх бөгөөд таны сэтгэл санаанаас үүдэн бүтээлч өдөр болно. Өнөөдөр маш шаргуу хөдөлмөрлөх бөгөөд энэ бүхэн тушаал дэвшиж, хүссэн ажилдаа ороход нөлөөлнө. Хайртай хүндээ өөрийн гаргасан төлөвлөгөөгөө танилцуулахад тоомжиргүй, сонирхолгүй байдал нь таны урмыг хугалах нь. Сэтгэлээр уналгүй өөрөө энэ бүгдээ хийж хэрэгжүүл.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Шинэ долоо хоногийг итгэлтэйгээр угтахад шаардлагатай эрч хүч танд хангалттай байна. Мартчихсан баих гэж бодож байсан мэдлэг юм уу дадлага туршлага чинь сэргэг байгааг та мэдрэх болно. Шаардлагатай үед таны чадвар чадамж илбийн юм шиг ундрах болно. Ажлын дараах арга хэмжээнүүд зугаатай байх бөгөөд хамт ажиллагсадын нөхөрлөлийг бэхжүүлнэ. Хэрэв тэмдэглэлт өдрүүд ойртож байгаа бол бөөн бэлтгэлгүй зүйлүүд овоорохоос сэрэмжил.

АРСЛАН - (7/23-8/22)
Та ажлаасаа чөлөө аваад салхинд rap. Өөртөө цаг гаргаж, хүссэн бүх зүйлээ хийгээрэй. Харин та хайртаасаа хагацах гэж байгаа бол түр азнаад, дотроо л хадгал. Танд хэлэх цаг мундахгүй олдоно. Гэрт нь зочилж өндөр настнаа баярлуул. Сайхан зүйлийн талаар ярьж тэдний сэтгэлийг баясгаарай. Харин та ах юм уу эгчдээ ажил олоход нь туслах хэрэг гарч болзошгүй. Эхлээд бичиг баримтыг нь бүрдүүл.

ОХИН - (8/23-9/22)
Таны зорилго хүсэл мөрөөдөл биелэх магадлал маш өндөр байна. Хэрвээ та ямар нэг газар сайн дурын ажил хийдэг бол танд энэ ажил цаашид хэр их хэрэгтэй байгаа эсэхийг нягталж, ирээдүйд аль байгууллагад үлдэж ажиллахаа шийд. Таны мөрөөдөл, зөн билэг хүчтэй байх бөгөөд танд ямар нэг асуудал тохиолдвол тэр дор нь дорвитой арга хэмжээ авч эхэл. Өнөөдөртөө амжиж чухал баримт бичгээ цэгцэл.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гадаадад аялах санаа төрнө. Өөрийхөө мэдлэгээр зорилгодоо хүрч чадна. Гэр бүл тань хамгийн чухал. Хуучин танилтайгаа санамсаргүй тааралдаж, эртний дурсамж сэдрээн эерэг цэнэг хуримтлуулна. Ингэснээр та их олон санаа гаргана. Бизнесийн хэрэгцээ шууд хангагдах боломжтой боловч тэр зам тийм ч дардан биш байна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Гэртээ эсвэл ажил дээрээ байна уу хамаагүй та нарын ихэнх нь өнөөдөр нэлээд тамирдах бололтой. Бизнесийн сэргэлэн ухаантай Хилэнцүүд хүртэл хүнд нөхцөл байдалтай нүүр тулж магадгүй. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд танаас тийм их хичээл зүтгэл гарахгүй. Өглөө эрт гадаадын компаниудтай холбоо тогтоовол сайн. Өөрөөсөө илүү туршлагатай хүнээс суралцахад үргэлж бэлэн бай.

НУМ - (11/22-12/21)
Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Таны амьдралд маш олон таагүй зүйл авч ирэх хайр сэтгэлийн болон бусад үйл явдал болж магадгүй байна. Хүүрнэл зохиолоос хэрэгтэйгээ ялгаж өөрийн тэвчээртэй байдал, шийдвэрээ шалга. Хэтэрхий хардаж сэрдэх нь таны хайрттайгаа үнэн сэтгэлээсээ харьцахад саад учруулж, төөрөгдөлд оруулна. Зүүд зөнтэй байна.

МАТАР - (12/22-1/19)
Хоосон мөрөөдлөөс болж цаг заваа дэмий өнгөрөөх хэрэггүй. Бодолд автсан ийм байдлаар ажил амьдрал удаан үргэлжлэхгүй. Удаан үргэлжилвэл анхаарал сарниж, алдаа гарган ажлын бүтээмж буурна. Ухаалаг хүмүүсийн салшгүй хэсэг нь байхыг хичээ. Таных шиг шинж чанар бүхий хүмүүст хамгийн чухал нь найз нөхдийн хүрээ байдаг. Бүтээлч хамтын ажиллагаа дээшлэж сэтгэл хөдлөхөд хүрнэ.

БУМБА - (1/20-2/18)
Хувийн амьдралдаа шинэчлэлт хийхээс бүү ай. Энгийн өдрүүдээс онцлог өөрчлөлтийн санаагаа зоригтой хэрэгжүүл. Бусад хүмүүс таныг санаандгүй байдлаар эвгүй байдалд оруулвал уучлах хэрэгтэй. Сайн бодож боловсруулаагүй санаагаа бүү хуваалц. Хосоороо амьдардаг Хумхууд энэ талаар орой хайртай хүнтэйгээ ярилцсан нь дээр. Тэд танд илүү бүтээлч санааг хэлж өгөх байх. Амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол өөрийн шинэ санааг нээлттэй байлга.

ЗАГАС - (2/19-3/20)
Сонор сэрэмжтэй байж чадвал та өөртөө ирэх боломжуудын давуу талыг олж авч чадна. Хэрвээ та амралтаа авахаар төлөвлөөгүй байсан бол өнөөдөр ямар нэгэн зүйлээс болоод танд үүнийг хийх хэрэгтэй гэдгийг сануулах болно. Өөрийн төлөвлөгөөндөө өөрчлөлт хийхэд арай оройтоогүй тул бусад хүмүүст үүрэг даалгавар өгч, жилийн сүүл хүртэлх ажлаа сайтар зохицуулж ав. Хурц, гярхай ухаан танд хэцүү дарга эсвэл үйлчлүүлэгчдииг зохицуулахад танд тусална.