11.07

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
КОРПОРЕЙТ ЗОЧИД БУУДАЛ

09.30 цагт: “Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийн туршлага солилцох уулзалт тус зочид буудлын хурлын танхимд болно. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сю Нунт У нар болон холбогдох албаны хүмүүс оролцно. Утас: 99079043
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

09.30 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Залуучуудын хөгжил" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, холбогдох яамдын мэргэжилтнүүд, Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно. Утас: 88844482