ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Дэлхийн Цомын төлөө тэмцээний хүрэл медальт, Азийн спортын наадмын болон тивийн аварга, Зүүн-Азийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит нэрэмжит залуучуудын тэмцээн энэ сарын 15-нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд 1994 оноос хойш төрсөн тамирчид оролцох эрхтэй аж. Тэмцээнд оролцох бөхчүүд 50кг, 55кг, 60кг, 66кг-ын жинд барилдаж, аваргаа тодруулах юм байна.
Тэмцээнд амжилттай барилдсан эхний III байр эзлэсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл цом, мөнгөн шагналаар шагнах ажээ.