“Зочид буудлын эзэн”, “Анхны хайр”, “Өвлийн хайрын дуу” зэрэг киногоор нь уншигчдын сайн мэдэх жүжигчин Бэ Ён Жүн дуучин, жүжигчин Пак Сү Жинтэй өнгөрсөн жил гэрлэсэн билээ. Тэд саяхан анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Бэ Ён Жүн одоо 44 настай бол түүний эхнэр Пак Сү Жин 30 настай аж.