Ч.Уранхолбоо нэрээ Ану болгож, “Гала” хамтлагт дуулж олны танил болсон. Түүний хувьд өдгөө дуулахаасаа илүү эд бараа зардаг сайн наймаачин болсон гэхэд хилсдэхгүй. Английн хатан хаан уудаг цай гэж рекламдан тураах цай гэж зарж байгаа бүтээгдэхүүн нь мяраалаг бүсгүйчүүдийн дунд их эрэлттэй байгаа. Тэгвэл тураах цай зарж чамгүй хөлжсөн Ану хотын төвд лангуу түрээслэн бэлэн хувцас зарж эхэлжээ. Ихэнх хувцсаа өөрөө өмсөн олонд танилцуулдаг Анугийн хувцасны бизнес ашигтай гэнэ шүү.