11.08

Женнифер Энистон: Хувийн амьдралаа хамгаалах миний үүрэг

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагынхаа үеэр хуримын ёслолоо гайхалтай болсныг дурдаад хуримын зургаа нууцлахаа хэлсэн байна. Учир нь Жастин Теру тэр хоёрыг хуримаа хийсэн хэмээн хэвлэлүүд бичдэг ч тэдний хуримын зураг ил болоогүй юм. Энэ тухайд Энистон "Хувийн амьдралаа хамгаалах миний үүрэг. Би үүргийнхээ дагуу л хувийн амьдралаа хамгаалж явна. Хуримын ёслол минь гайхалтай болсон. Хэзээ ч мартагдашгүй. Зүгээр л хуримынхаа талаар нууцлахыг хүссэн. Манай гэрт хуримын зураг их бий. Гэхдээ би энэ зургуудыг насан туршдаа бусдаас нууцалмаар байна" хэмээн ярьжээ.