11.09

Жүжигчин Б.Эрдэнэцэцэг урлагийн мэргэжилтэн бэлтгэнэ

Драмын сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажлаасаа гараад удаж байгаа юм. Өдгөө тэрбээр бөгөөд хувийн бизнест анхаарлаа хандуулахын зэрэгцээ чадварлаг жүжигчин бэлтгэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ зарцуулж байгаа аж. Тодруулбал, жүжигчин бүсгүй “Mоvie and Theatre” мэргэжлийн сургалтын төвийнхөө үүд хаалгыг улаан хивсний ёслолтойгоор энэ сарын 4-нд нээсэн байна. Тэрбээр энэ талаар “Урлагийн мэргэжлийн талаас мэргэжлийн нүүр хувиргагч, мэргэжлийн зураач ховор байдаг. Тийм учраас энэ талын мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй гэдэг үүднээс сургалтын төвөө нээсэн. Гэхдээ сургалтын төвд хамрагдах хүсэлтэй 12-оос дээш насны хүүхдүүдийг шалгаж авна. Тэгэхгүй бол хүүхдүүд сонирхож, орчихоод дэмий цаг хугацаа, мөнгөө зарцуулах асуудал бий. Тиймээс сургалтын төвдөө тодорхой шалгууртайгаар, цөөн тооны элсэгч хүүхдүүдийг хамруулах болно” хэмээн ярьжээ.