Хийлч Дээгий сүүлийн хоёр жил "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл түүнийг эрэгтэй оролцогчдод талтай байдаг тухай шүүмжлэл гарч, зарим оролцогчийг Дээгийгээс хамгаалах тухай ч олон нийтийн сүлжээнд бичигддэг. Тэгвэл хийлч бүсгүй энэ тухайд "Шүүгчдийн сонголт бол гайхалтай байлаа. Дүрийн хувьд бол намайг өөрөөрөө л бай гэсэн. Хэн нэгэнд доромжлуулах болов уу, эвгүй харагдчих юм болов уу гэж намайг айхгүй гэдгийг мэдэж сонгосон болов уу. Би анх удаа 33 камерын өмнө сууж үзсэн. Хоёр дахь жилдээ арай дассан байна. Харин хүмүүст аятайхан харагдах гээд үгээ цэгнэчихвэл надад тэнд суух шаардлага байхгүй. Намайг угаасаа тэгж ч сонгоогүй. Хүмүүс маяглаад байна гэж бодоод байх шиг байгаа юм. Би чинь амьдрал дээр их хөгжилтэй хүн. Шоуны хувьд би зүгээр л чин зүрх сэтгэлээсээ ажлаа хийж байгаа л хүн. Мэдээж сошиал ашигладаг надад хүмүүсийн хэл амыг мэдэхгүй өнгөрөөд байгаа юм байхгүй. Би бүгдийг харж байгаа. Дээгийг үзэн ядагчдын групп ч гэнэ үү. Тэр нь одоо хэдэн мянган лайк хүрч байгаа ч юм бүү мэд. Надад харамсаад байх юм алга. Хүн л юм чинь эмзэглэж л таараа. Эмэгтэй хүн чинь буруугаар ойлгогдохоор гомдмоор санагддаг. Майга хөлтэй гээд хэлүүлчихээр яаж эмзэглэдэг билээ дээ. Гэтэл тэрнээс илүү элдвээр хэлүүлээд би яах ч үгүй гэвэл худлаа л байхгүй юу. Эмэгтэй хүн л юм чинь эмзэглэнэ. Гэхдээ хүнд нэг л юм байдаг. Тэр нь чин сэтгэл. Үнэн сэтгэлээр юманд хандсан хүнд харамсах юм байдаггүй. Би энэ шоунд үнэнч байсан. Би ажлаа л хийсэн. Хэнийг ч би хуураагүй. Тийм ч учраас би өөртөө итгэлтэй байдаг" хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурджээ. Харин тус шоуны оролцогч О.Баярсайхантай та лагер явсан эсэх тухайд тэрбээр "Тэрийг оньсого мэт үлдээсэн дээр болов уу... Олны үг ортой ч байж мэднэ. Яг үнэндээ лагер дээр хамгийн гоё байдаг биз дээ. Хотод гэртээ бол нэг өөр. Харин байдаг газраасаа гараад агаар салхинд гарахаар өдөр тутмын биш онцгой мэдрэмж төрүүлсэн юм зөндөө болдог. Тэрийг л би санагалзаж хэлсэн" хэмээн ярьжээ.