11.09

Ц.Хулан: Театрын түүхэнд “амьд тасалбар”-ыг бүтээсэн залуустаа талархаж байна

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүний хүрээнд  “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй “Монгол ардын суут” драмын жүжиг өнөөдөр 19:37 цагт Хүүхэлдэйн театрт нээлтээ хийх гэж байгаа юм. Энэ талаар яруу найрагч Ц.Хулан "Аугаа их суут билэгтэн, төрөлх хэлнийхэн жинхэнэ эзэн болсон авьяас билэгт Дашдоржийн Нацагдорж хэмээх энэ эрхэм хүн 110 жилийн өмнө Монгол Улсад морилон саатаад буцсан байх юм. Эдгээр өдрүүдэд соёл урлагийн байгууллагууд өөрсдийн уран бүтээлээ энэ агуу түүхт хүнд зориулж байна. Гучхан наслахдаа энэ хүн агуу бүтээлүүдийг Монголын ард түмэнд бичээд үлдээжээ. Тиймээс түүний мэндэслний 110 жилийн ойд зориулан манай театрын уран бүтээлчид “Монгол ардын суут” жүжгээ үзэгч түмэндээ барихад бэлэн боллоо. Өнөөдөр ч түүний бүтээлүүд амьд байна. Би энэ зохиолыг бичих гэж их шаналсан. Энэ хүн хойч үеийнхэндээ ихээхэн ашиглагдсан хүн. Түүний сүүлийн шөнийн тухай өгүүлсэн ийм жүжиг Хүүхэлдэйн театрт тавигдах боллоо. Энэ хүн өнөөдөр бидний дунд амьд байсаар байна. Нацагдорж судлаачдын бидэнд үлдээсэн үнэт өв их бий. Энэ зохиолыг бичихэд энэ их өв надад суурь болсон. Ямар ч уран бүтээл хуйвалдаан байдаг. Энэ хувилдаан уран бүтээлч, үзэгч хоёрын дунд хийгддэг ил тод харилцаа юм. Мөн энэ жүжгийн нэг шинэлэг хэлбэр байна. Театрын түүхэнд “амьд тасалбар”-ыг бүтээсэн залуустаа талархаж байна" хэмээсэн юм.