"Хэцүү анги" олон ангит киноны Сувдын дүрээр анх танигдсан Э.Уянга өдгөө хөтлөгч болоод байгаа билээ. Түүний хувьд "UBS" телевизэд ажиллаж мэргэжил нэгт залуутайгаа сүй тавьсан ч хосууд салсан юм. Тэгвэл хөтлөгч бүсгүй шинэ хайртайгаа учирч, бие давхар болжээ. Түүний найз залууг Э.Эрдэм гэдэг аж. Хөтлөгч бүсгүй хайранд умбаж яваа бололтой. Учир нь өөрийн цахим хуудаснаа "Би оройн хоолоо ганцаараа идэж чаддаггүй юм аа. Өдөр ч яах вэ, гарч орох, босох суухдаа ганц хоёр юм ам руугаа хийчихдэг. Оройд л харин ширээнийхээ ард суугаад ганцаараа хооллох гэхээр хоолойгоор давж өгдөггүй юм. Тэгээд л Эрдэмийг хүлээнэ дээ. Өлсөөд л, ёстой албатай юм шиг хүлээнэ. Тэр минь заримдаа эрт ирнэ, заримдаа ажил ихтэй оройтно. Гэсэн хэдий ч хамтдаа хооллох гээд л хүлээнэ. Ажлаа тараад ирэхээр нь би бөөн баяр. Санасан ч гэж жигтэйхэн, өлссөн ч гэж жигтэйхэн. Хамтдаа ширээгээ тойрч суугаад миний хийсэн амттай, амтгүй, давс нь ихэдсэн янз бүрийн хоолыг хувааж идэнгээ хуучилна гэдэг өдөр бүрийн минь хамгийн сайхан, тайван, жаргалтай хэсэг байдаг. Бүтэл муутайхан хоол байсан ч "Ёстой гоё байна" гээд бүгдийг нь идээд дуусгадаг миний Эрдэм одоо ирж явна л гэнэ. Хурдхан ирэхээр нь хооллох минь" хэмээн аз жаргалаа "гайхуулаад" амжсан шүү.